Дорнод аймгийн Эдийн засаг, нийгмийг 2016 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн 1.4.2 дахь заалт болон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 04 дүгээр тогтоолоор баталсан “Архигүй амьдрал” хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх зорилгоор төрийн болон төрийн бус байгууллагуудын хамтарсан хэлэлцүүлгийг өчигдөр аймгийн Хууль эрх зүйн хэлтсээс зохион байгууллаа.
Тус хэлэлцүүлгийн хүрээнд аймгийн Цагдаагийн газар болон Эрүүл мэндийн газрын дэргэдэх “Архигүй амьдрал” зөвлөгөө өгөх кабенит, Гэр бүл, хүүхэд, залуучууд хөгжлийн газар, Боловсрол, соёл урлагийн газар, “Либерал эмэгтэйчүүдийн оюуны сан”, “Аминчлахуй”, “Гэгээн шонхор” төрийн бус байгууллагууд “Архигүй амьдрал” хөтөлбөр болон архидан согтуурахтай тэмцэх чиглэлээр хийж хэрэгжүүлсэн ажлаа танилцуулан холбогдох мэргэжлийн байгууллагуудын хүрээнд хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүнг сайжруулах чиглэлээрх санал солилцсон юм.
Мөн хэлэлцүүлгээс гаргасан саналуудын хүрээнд аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсээс “Архигүй амьдрал” хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг боловсруулан ажиллаж байна.
О.Туяа
Сэтгэгдэл ( 0 )