Дорнод аймгийнхан сонгодог урлагийн ертөнцөөр “аялна”

Автор | Zindaa.mn
2016 оны 11 сарын 09

Төрөөс соёл, урлагийн талаар баримтлах бодлого, Монгол Улсын Засгийн газраас батлан гаргасан “Сонгодог урлаг” үндэсний хөтөлбөрийг орон нутагт үр дүнтэй хэрэгжүүлэх мөн аймгийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт туссан ажлын хүрээнд  олон нийтийн Сонгодог урлаг, сонгодог хөгжмийн боловсролыг дээшлүүлэх, сонгодог урлагийг сурталчилах, түгээн дэлгэрүүлэх зорилгоор Дорнод аймгийн Хөгжимт театрын уран бүтээлчдээс цуврал зорилтот тусгай тоглолтуудыг зохион байгуулж байна.

Тоглолтын хөтөлбөрт дэлхийн болон Монголын сор болсон хөгжмийн Зохиолчдын  шилдэг сонгодог бүтээлүүд багтсан. Тухайлбал. И.С БАХ, В.А Моцарт, П.И.Чайковский, Ж.Бизе, И.Штраус зэрэг дэлхийн алдартай хөгжмийн зохиолчын шилдэг бүтээлүүд мөн Төрийн шагналт УГЗ Б. Шарав, УГЗ. Э.Чойдог, ТШ,УГЗ З Хангал зэрэг монголын сор болсон хөгжмийн зохиолчдын шилдэг бүтээлүүдээс тоглогдох юм. Тоглолт энэ 11 дүгээр сарыг дуустал үргэлжлэнэ.

О.Туяа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top