Энэ долоо хоногийн 3 дахь өдрийн арилжааны үр дүнд ТОП-20 болон MSE ALL индексүүд уналттай хаагдав. Тодруулбал, ТОП-20 индекс өмнөх өдрөөс 36.19 нэгж буюу 0.33 хувиар унаж 10,785.62 нэгжид хүрсэн бөгөөд тус индексийн бууралтад сагсанд нь багтаж буй дараах хувьцааны ханш унасан нь нөлөөлжээ. Үүнд:
-Дархан нэхий /MSE:NEH/-ийн ханш -3.70 хувийн
-Багануур /MSE:BAN/-ийн ханш -12.81 хувийн
-АПУ /MSE:APU/-ийн ханш -2.42 хувийн уналтыг тус тус үзүүлсэн байна.
Зах зээлийн нэгдсэн MSE ALL индексийг харвал өмнөх өдрөөс 1.48 нэгж буюу 0.19 хувиар буурч 777.7 нэгжид хаагдсан байна.
Харин www.marketinfo.mn сайтаас тооцож байгаа салбарын индексүүдийн хувьд 5 салбарын индекс буурч, 2 салбарт өсөлт үзүүллээ.
Өсөлтийн хувьд Худалдааны салбарын индекс 1.74 нэгжээр өсч 129.63 нэгжид, Хөнгөн үйлдвэрлэлийн хувьцааны индекс 1.41 нэгжээр өсч 102.3 нэгжид хаагдсан бол Хүнсний салбарын хувьцааны индекс хамгийн өндөр буюу 1.81 нэгжээр унаж 97.44 нэгжид хүрлээ.
Сэтгэгдэл ( 0 )