”Дорнын солонго” дугуйлангийн сурагчдад хүндэтгэл үзүүлэв

Автор | Zindaa.mn
2016 оны 11 сарын 09

Дорнод аймгийн ХГБЗХГ-ийн дэргэдэх “Дорнын солонго” бүжгийн дугуйлангийн сурагчид БНХАУ, ОХУ-д зохион байгуулагдсан уралдаан тэмцээнүүдэд амжилттай оролцоод иржээ.

Энэ сарын 1-4-ний өдрүүдэд хөрш зэргэлдээ ОХУ-ын Өвөрбайгалийн хязгаарын Чита хотноо зохион байгуулагдсан олон улсын, хүүхэд, залуучуудын 8 дугаар фестиваль “Гуранёнок-2016” наадам, БНХАУ-ын ӨМӨЗО-ны орны Хөлөнбуйр аймгийн Хайлаар хотод зохион байгуулагдсан “Олон улсын спорт бүжиг”-ийн тэмцээнд амжилт гарган оролцсон авьяаслаг хүүхдүүдийг аймгийн Хүүхдийн төлөө зөвлөлийн дарга бөгөөд  аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн өрөөндөө хүлээн авч уулзаж баяр хүргэлээ.

“Гуранёнок-2016” наадам наадамд нийт 25 авьяаслаг хүүхэд, багачууд 7 уран бүтээлээр оролцож, Гала тоглолтод Тэнгэрийн тамга, Латин америк бүжиг, гоцлол дуу  гэсэн 3 уран бүтээл шалгарч үзэгчдэд толилуулж,   хоёрдугаар байрыг эзэлсэн байна. Тус дугуйлангийн Г.Төгөлдөрмөрөн ганцаарчилсан дууны төрөлд оролцож мөн хоёрдугаарбайрыг эзэлжээ. БНХАУ-ын ӨМӨЗО-ны орны Хөлөнбуйр аймгийн Хайлаар хотод зохион байгуулагдсан “Олон улсын спорт бүжиг”-ийн тэмцээнд мөн Дорнодын авьяаслаг сурагчид хамтлаг бүжгээр нэгдүгээр байр тус тус эзэлсэн байна.

Аймгийн Хүүхдийн төлөө зөвлөлийн дарга бөгөөд аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн Дорнод ирээдүй болсон авьяаслаг бяцхан хүүхдүүддээ баяр хүргэж, улам их амжилт гаргахыг хүсэн ерөөгөөд, цаашдаа хүүхдийнхээ авьяасыг хөгжүүлэх, амжилт гаргахад бүхий талаар дэмжиж ажиллахаа илэрхийллээ.

О.Туяа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top