“Ахуйн үйлчилгээ-2016” сарын аяныг эхлүүллээ

Автор | Zindaa.mn
2016 оны 11 сарын 09

Ахуйн үйлчилгээний салбарын тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх, ажиллагсадын мэргэжил, ур чадварыг дээшлүүлэн, хамтын ажиллагааг сайжруулж, үйлчилгээний чанар, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх зорилгоор “Ахуйн үйлчилгээ-2016” сарын аяныг Дорнод аймагт эхлүүлээд байгаа ажээ.

Энэхүү аян ахуйн үйлчилгээний цэг, салбарт ажиллагсдад  хийсэн бүтээснээ  иргэдэд  таниулж сурталчлах, харилцан суралцах, хамтарч хөгжих боломжийг олгож, үйлчилгээний нэр төрлийг нэмэгдүүлж, соёл, чанар стандартыг мөрдөж,  ур чадвараа дээшлүүлснээр  үйлчлүүлэгчдийн сэтгэл ханамж, борлуулалтын орлого нэмэгдэж салбарын хөгжилд  тодорхой хувь нэмэр оруулах үр дүнг гаргах зорилготой юм.

Түүнчлэн аян хэд хэдэн чиглэлээр үргэлжлэх бөгөөд түүний нэг хэсэг болох "ЯВУУЛЫН АХУЙН ҮЙЛЧИЛГЭЭ"-ний 2 баг Халхгол Матад, Чулуунхороот, Гурванзагал сумдын иргэдэд үйлчлэхээр өнөөдөр хөдөлсөн байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top