Австралийн компани Оюу толгойн хажууд орд эзэмшив

Автор | Zindaa.mn
2011 оны 05 сарын 11

Монголын уул уурхайн салбар гадаадынхны анхааралд өртөж, орд газар худалдан авсан тухай мэдээлэл өдөр алгасахгүй ирж байна гэхэд хилсдэхгүй. Үүний нэг жишээ болж Австралийн "Voyager Resources" компани саяхан Хул морьтын зэс, молибденийн орд газарт ажиллах эрхийг олж авчээ. Гэвч төслийг бүрэн хяналтандаа аваагүй, одоогийн байдлаар 80 хувийг эзэмшсэн байна.

Уг төслийн хүрээнд нийт 50 орчим ам км талбайг хамарсан ашиглалтын таван лиценз баигаа аж. Урьдчилсан шатны хайгуулаар орд газрын зэсийн нөөц өндөр хувьтай болохыг тогтоожээ. “Voyager" шинээр ажиллах орд газартаа энэ онд багтааж багаар бодоход 10 мянган метр гүн өрөмдлөг хийхээр төлөвлөөд байгаа аж.

Хул морьт нь Оюу толгойгоос холгүй орших тул зэсийн нөөц арвинтай байх магадлал өндөр хэмээн мэргэжилтнүүд үнэлжээ.

Эх сурвалж: Өдрийн шуудан

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top