Авлигатай тэмцэх газрын ажлын хэсэг энэ сарын 22-25-ны өдрүүдэд Сүхбаатар аймагт ажиллахаар болжээ. Энэхүү ажлын хүрээнд УИХ-аар батлагдсан Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг сурталчилж, төрийн албанд олон нийтийн тавих хяналтыг сайжруулах чиглэлээр сургалт хийх бөгөөд бизнес эрхлэгчдийн дунд “Авлигатай тэмцэхэд хувийн хэвшлийн үүрэг оролцоо” сэдэвт хэлэлцүүлэг зохион байгуулах гэнэ.
Түүнчлэн иргэд, аж ахуйн нэгж, байгууллагаас өргөдөл, гомдол хүлээн авч шийдвэрлэх ажээ.
Сэтгэгдэл ( 0 )