Яг одоогийн байдлаар валютын хар зах дээр долларыг 2590 төгрөгөөр авч 2610 төгрөгөөр борлуулж байгаа тухай эх сурвалж мэдээллээ. Энэ нь долоохон цагийн дотор долларын ханш 100 төгрөгөөр өссөн гэсэн үг юм.
Ойрын таван хоногт долларын ханш ийн гэрлийн хурдаар өсч буй нь улс орны эдийн засагт хэрхэн нөлөөлөх талаар олон нийт сэтгэгдлээ илэрхийлсээр байна.
Гэтэл олон улсын валютын зах дээр долларын ханш унаж, алтны үнэ өсөж байгаа талаар дэлхийн зарим хэвлэлүүд мэдээлжээ.
Юуны учир Монголд долларын ханш нэг өдрийн дотор 100 гаруй төгрөгөөр нэмэгдэж буйг одоогоор хэн ч тайлбарлаагүй байгаа юм.
Хэрэв энэ маягаар өсвөл дагаад бензин, өргөн хэрэглээний бараа, импортын бүтээгдэхүүнүүдийн үнэ өсөх нь дамжиггүй болоод байна. Үүн дээр Монгол банкнаас ч ямар нэгэн тайлбар өгөөгүй байна. Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан ямар арга хэмжээ авахаа мэдэхгүй мухардаад байгаа талаар өгүүлэх эх сурвалж ч байгаа юм.
Мөн энэхүү асуудалтай холбогдуулж "Голомт" банк хоёр цагийн өмнөөс доллар худалдахаа зогсоожээ. Зарим хэсэг нь энэхүү долларын өсөлт өнгөрөгч 3-ны өдрөөс хойш Монголбанк арилжааны банкуудад доллар нийлүүлээгүйгээс болсон хэмээн таамаглаж байна.
Өнөөдрийн арилжаагаар арилжааны банкууд Монголбанкнаас дөрвөн сая ам.доллар худалдан авах санал ирүүлсэн ч төвбанк дуудлага худалдаанд оролцоогүй аж.
Б.Энх-Уянга
Сэтгэгдэл ( 15 )
MAN iig ingej dangaar n olonh bolgoj bolohgui l bsan yum da yadaj l surug huchind bid sanalaa uguh l bsan yum da tegsen bol MAN ingej davrahgui shd
гадаад худалдааны баланс нэмэх тэмдэгтэй гарч байгаа тул ингэж ханш хурдан өсөж байгаа г судлаач .доллорын хадгаламж, доллорын төлбөр, доллорын зээл гэх өөрчилөөч , арга хэмжээ аваач. Улс байна даа.
монгол банкийг олигтой удирдах боловсон хүчин байна уу. мэргэжлийн бус хүн доод мэргэжлийн албан тушаалын үгээр ажил хийнэ. түүнээс илүү хийе гэсэнч чадахгүй.муйхараар хуулийн заалт уншиж чадна. Бусдыг нь хийж чадахгүй, шалтаг гаргаж чадна.баяртсайхан эртхэн болих хэрэгтэй . Монгол банкинд насаараа ажилласан боловсон хүчин байгаа байх ,тэд шударга дарга нарын тааллаар ажил далдагнахгүй байх даа
Доллар юеныг монгол банк биш 100 жилийн емне ирж сууршсан ченжууд барьдаг шуу ухэруудээ
монгол банк огт юу ч хийж чадахгүй бна ард түмний амьдрал ямарч жолоогүй доройтож бна ихээхэн цаашилбал эргүүлж хүч хүрэхгүй болох биз эртхэн арга хэмжээ авч чадах чадвартай хүн томилохгүй бол эх орон дуусч мэдэх нь
ene novsh yheese i
Энэ нөхөр үнэндээ ажлаа ойлгохгүй бна чадвар нь ч үнэндээ хүрэхгүйн эртхэн энэ хоцрогдсон нөхрийг солих хэрэгтэй
Новш гэж энэ улсад чинь төр засаг гэж байна уу. Ямар нэг арга хэмжээ аваачэээээээээээээ
Бид нар ямар сонголт хийчих вэ? Буулгаж чаддаггуй юмаа гэхэд албан ханшаа одор бур нэмээд байхдаа яахав дээ. Тогтворжуулж чадахгуй бол эртхэн ажлаа огсон нь дээр дээ. Ховордсоныг далимдуулж ченжууд тоглолт хийгээд байна шуу.
Зэс нь цухуйж байна ерөнхийлөгчөө сольоо хоосон толгой юу ч мэдэхгүй чадахгүй мэдэхгүйгээ мэдэдгүй хүн байна МАН ынхаан