Лондон хотод энэ оны 11 дүгээр сарын 28-аас 12 дугаар сарын 01-нд “Mines and Money” 13 дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа Европын хамгийн том уул уурхайн хөрөнгө оруулалтын чуулган болохоор товлогджээ.
Уг чуулганд Монгол Улс оролцохоор болсон бөгөөд чуулганаар дамжуулж Монгол Улсын Засгийн газраас ирэх дөрвөн жилийн хугацаанд уул уурхай, хүнд үйлдвэрийн салбарт баримтлах стратеги, хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрүүдээ олон улсын хөрөнгө оруулагчдад танилцуулахаар бэлтгэл ажлаа хангаж байна. Тухайлбал, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Ашигт малтмал, газрын тосны газар болон “Эрдэнэс Монгол” компани хамтран чуулганы эхний өдөр буюу 11 дүгээр сарын 28-ныөдөр “MINEX EURASIA-2016” хурлын үеэр “Монгол Улсын хөрөнгө оруулалтын орчин” сэдвийн хүрээнд хөрөнгө оруулалтын чуулганыг зохион байгуулна.
Нэмж өгүүлэхэд тус чуулганд жил бүр 75 улсаас 2500 орчим зочид, төлөөлөгчид оролцдог. Тодруулбал, 900 орчим хөрөнгө оруулалт, санхүүгийн компаниуд болон дэлхийн шилдэг 150 уул уурхайн компанийнтөлөөлөгчид чуулж, тулгамдаж буй сорилтууд болон цаашдын чиг хандлагын талаар хэлэлцдэг юм.
Д.Үржинбадам
Сэтгэгдэл ( 0 )