Дорноговь аймгийн цагдаагийн газраас албан үүргээ гүйцэтгэж яваад амь үрэгдсэн алба хаагчдыг эргэн дурсаж мөнхжүүлэх “Бид мартахгүй” өдөрлөгийг өчигдөр зохиожээ.
Өдөрлөгт 1981 онд албан үүргээ гүйцэтгэж, иргэдийн амь насыг хамгаалж яваад гэмт этгээдийн гарт амиа алдсан мөрдөн байцаагч, цагдаагийн дэслэгч С.Сүхбаатар агсны төрсөн дүү С.Сарантуяа, С.Энхтуяа, 1950 онд бусдын гарт амиа алдсан хэсгийн төлөөлөгч А.Жамьяансүрэн агсны зээ охин А.Ариунцэцэг, зээ хүү Б.Ариунбаатар, аймгийн цагдаагийн газрын дэд даргаар ажиллаж байсан цагдаагийн бэлтгэл хурандаа Э.Эрдэнэбаатар, мөрдөн байцаагч, цагдаагийн дэслэгч С.Сүхбаатартай нэгэн үе хамтран ажиллаж байсан бэлтгэл дэд хурандаа Ш.Батмөнх, ахмад ажилтан Д.Цэнд нар урилгаар оролцсон байна.
Өдөрлөгийн дараа урилгаар ирсэн төрөл садны хүмүүсийг Данзанравжаа хутагтын музей, Хамарын хийд, Ханбаянзүрх хайрханаар аялуулан хүндэтгэл үзүүлжээ.
Сэтгэгдэл ( 0 )