Өвөрхангай аймгийн нутгийн захиргааны байгууллагын дэс, туслах түшмэлийн 27 ажлын байрны сул орон тоог нөхөхөөр болжээ. Тодруулбал, Нягтлан бодогч-1, Хүний их эмч-4, Эрүүл ахуйч, халдвар судлагч, нийгмийн эрүүл мэнд судлаач-2, Малын их эмч, мал зүйч, зоо техникч, үржлийн биотехнологич, малын бага эмч-9, Агрономич, газар зохион байгуулагч, таваар судлаач, Хөдөө аж ахуйн болон усны инженер, Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн технологи, газрын кадастр, геодизийн инженер-3, Гидро инженер, ус судлал-гидрологич-1, Математикийн багш-1, бага ангийн багш-1, Соёлын менежмент-1, Эрх зүйч-1, Нийгмийн ажилтан-2, Экологи, байгаль хамгаалал, байгаль орчны хяналт, үнэлгээ, ой зүйч, ойн инженер, байгаль орчны нөхөн сэргээлт-1/-г нөхөх төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалтыг зарлаж байгаа юм.
Мэргэжлийн шалгалтын бүртгэл энэ сарын 28-29-ний өдрүүдэд явагдах бөгөөд шалгалтыг ирэх 12 дугаар сарын 1-ний өдөр авах ажээ.
Сэтгэгдэл ( 2 )
S AWNA80955877
Ene chini toriin jinhene albanii ajliin bairuud bish bn shde