УИХ-аар 2017 оны төсвийн хуулийг баталсан, мөн ам.долларын ханш өсөн 2600 төгрөг давсантай холбоотойгоор Төрийн Ордонд Сангийн сайд Б.Чойжилсүрэн сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.
Тэрээр “УИХын төвшинд зөрүүтэй мэдээлэл байх шиг байна. Монголбанк, Засгийн газар хоёр тийшээ хараад суучихсан юм байхгүй. Тодорхой богино хугацаанд хэрэгжүүлэх арга хэмжээг Засгийн газраас баталсан. Ерөнхий сайдаас Сангийн яаманд үүрэг өгсөн. Бодит гарц бол валютын урсгалыг нэмэгдүүлэх шаардлагатай. Энэ чиглэлээр яг одоо хэлэлцээр явж байна” гэлээ.
Мөн ирэх онд хувьчлах обьектийн жагсаалтад Төрийн банк, Монголын хөрөнгийн бирж, “Оргил” рашаан сувилал, “Монгол шуудан” багтжээ.
Б.Энх-Уянга
www.zindaa.mn
Сэтгэгдэл ( 0 )