УИХ-аар 2017 оны төсвийн хуулийг баталсантай холбоотойгоор Төрийн Ордонд Сангийн сайд Б.Чойжилсүрэн мэдээлэл хийлээ.
- Ирэх оны төсвийн орлогыг 6,1 тэрбум, зарлагыг 8,5 тэрбум төгрөгөөр баталжээ.
Мөн Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалт, Тавантолгой, Гацууртын ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах зэргээр томоохон төслүүдээ хөдөлгөж эдийн засгийн өсөлтийг гурван хувьд хүргэнэ гэж тооцсон байна.
- Төсвийн зарлагыг бууруулах чиглэлд хэд хэдэн зарчим баримталжээ.
Тухайлбал, Ерөнхийлөгч, УИХ-ын Тамгын газар, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Гадаад харилцааны яам болон дипломат төлөөлөгчийн газруудаас бусад бүх шатны төсвийн байгууллагын гадаад томилолтын зардлыг хасчээ.
- Ахмадуудад хоёр удаа “Насны хишиг” нэртэй тэтгэмж олгоно.
Мөн Цагаан сар, Наадмаар олгох энэхүү тэтгэмжийн санхүүжилтэд зориулж 20.5 тэрбум төгрөг төсөвлөжээ.
- Хүүхдийн 60 хувьд нь сар бүр 20 мянган төгрөг үргэлжлүүлэн олгоход зориулж 161.5 тэрбум төгрөг, Хүүхэд харах үйлчилгээнд 5.8 тэрбум төгрөг төсөвлөжээ.
Мөн Төрийн албан хаагчдын тэтгэвэрт гарахдаа авдаг тэтгэмжийг үндсэн цалин, нэмэгдэл цалингийнх нь нийлбэрийн дундаас тооцохоор болсон байна.
Б.Энх-Уянга
Zindaa.mn
Сэтгэгдэл ( 0 )