Долларын өсөлт ТҮР ЗУУРЫНХ ГЭВ

Автор | Zindaa.mn
2016 оны 11 сарын 11

Монголбанкнаас валютийн ханшийн өсөлтийн талаар өнөөдөр мэдээлэл хийлээ.

Монголбанкны ОНБМТ-ийн захирал Б.Лхагважав "Төгрөгийн гадаад валюттай харьцах ханш сүүлийн өдрүүдэд огцом сулраад байна. Үүнийг Монголбанк тэнцвэрт төвшнөөс хэт хөөсөрсөн түр зуурын шинжтэй гэж үзэж байна.

Монгол Улсын Засгийн газрын Олон улсын санхүүгийн байгууллага, хөрөнгө оруулагчтай хийх хэлэлцээр үр дүнтэй болж, санхүүжилтийн асуудал ойрын хугацаанд шийдэгдэхээр болсон байна.

Монголбанк ханшийн энэхүү огцом хэлбэлзлийг тогтворжуулахад шаардлагатай бүхий л арга хэмжээг авна гэдгээ мэдэгдэж байна." гэв.

Б.Энх-Уянга

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top