Ховд аймгийн Нийтийн номын сангаас "Ээжүүд уншиж байна" өдөрлөгийг Магсаржав, Жаргалан, Алагтолгой багийн ээжүүдийн дунд зохион байгууллаа. Тус өдөрлөг нь ээжүүдийн чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, бие биенээ хүндэтгэх, өөрийгөө бусдад таниулах, бусад ээжүүдээс суралцах, ахмад эмэгтэйчүүдийн сургаал үгийг сонсох, тэднийг ном уншлага үйлчилгээнд татан ролцуулах мөн номын сангийн үйл ажиллагааг сурталчлах зорилготой ажээ.
Энэхүү арга хэмжээг цаашид үргэлжлүүлэхээр болсон байна.
Сэтгэгдэл ( 0 )