Долларын ханш 220 төгрөгөөр БУУРЛАА

Автор | Zindaa.mn
2016 оны 11 сарын 12

Монголбанк өчигдрөөс эхлэн бий болсон ханшийн огцом өсөлтийн эсрэг шийдвэртэй арга хэмжээ авахаа мэдэгдээд буй.

Энэ хүрээнд өнөөдөр гадаад валютын ээлжит бус дуудлага худалдаа зохион байгуулж, валютын захад 72.4 сая ам.доллар, 73 сая юань тус тус нийлүүлээд байна.

Тэгвэл дуудлага худалдаа зохион байгуулснаас хойш ам.долларын ханш огцом буурч эхэллээ.

Тодруулбал, өнөөдрийн 14:30 цагийн үед “Найман шарга”-ын ченжүүд нэг ам.долларыг 2720 төгрөгөөр зарж байсан бол 16:30 цаг гэхэд энэхүү ханш 2500 төгрөг болж, огцом буурсан байна.

Харин арилжааны банкууд нэг ам.долларыг дунджаар 2480 төгрөгөөр зарж байна.

Монголбанк энэ удаагийн ханшийн огцом өсөлтийг тэнцвэрт түвшнээсээ хэт хөөсөрсөн, түр зуурын шинжтэй гэж үзэж буй бөгөөд огцом хэлбэлзлийг тогтворжуулахад шаардлагатай бүхий л арга хэмжээг авна гэдгээ мэдэгдээд байна.

Б.Энх-Уянга

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ЗОЧИН(202.9.42.222) 2016 оны 11 сарын 12

АЛБАН ХҮЧЭЭР ИЙМ АЖИЛЛАГАА ЯВУУЛДАГ БОЛОО ЮУ?

0  |  0
Shaa(103.26.194.13) 2016 оны 11 сарын 12

Hudlaa shaachinsan medeelel oruuldag yum be albaar usguud bgaa bjiij.

0  |  0
zochin(66.181.191.176) 2016 оны 11 сарын 12

chenjvvd bish bankuud toglolt hgd bna

0  |  0
irgen(203.91.117.8) 2016 оны 11 сарын 12

ЧЕНЖ НЭРТЭЙ ЛУЙВАРЧДИЙГ ДАЛД ОРУУЛ. ЗӨВХӨН БАНКААР ГҮЙЛГЭЭ ХИЙЦГЭЭЕ. ТЭГВЭЛ МАН-Г БҮГД ДЭМЖИНЭ.

0  |  0
Top