”Чалко”-д төлөх өрнөөс 90 гаруй сая ам.доллар ҮЛДЖЭЭ

2016 оны 11 сарын 13

Монгол улс Хятадын төрийн өмчит компани болох "Чалко"-д 350 сая ам.долларын өртэй байсан.

Нүүрсний үнийн хоромхон зуурын өсөлтөд эрдэж, “Өндөр үнэтэй нүүрсийг хямдаар өглөө” хэмээн гэрээг зогсоосон эрхмүүд нүүрсний үнэ буурвал яах вэ гэдгийг тооцоолоогүйгээс Монгол Улс өнөөдөр тонн коксжсон нүүрсээ 30 ам.доллараар экспортолж буй.

Тэгвэл Монголын нүүрсний салбарт чөдөр тушаа болсоор ирсэн Чалкод төлөх өр 90 сая доллар үлдсэн тухай өнгөрөгч долоо хоногт Сангийн сайд Б.Чойжилсүрэн мэдээллээ. 

Мөн энэхүү өрийг ирэх 2017 онд төлж барагдуулахаар төлөвлөжээ. 

Б.Энх-Уянга

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.9.40.237) 2016 оны 11 сарын 13

Дэлхийн зах зээлд коксжсон нүүрсний үнэ нэг тонн нь 307 ам.долларт хүрчээ. Харин манай Таван толгойн коксжсон нүүрсийг хятадууд 28-30 ам.долларын хооронд л авч байна. Хятадууд биднээс ийм хямд үнээр хамгийн сайн чанарын нүүрс авчихаад Бугатын гангийн үйлдвэрүүд дээрээ 250-270 ам.доллараар өгч цулайтал баяжиж байна. Зүүн хойд Хятадын бүсэд сүүлийн таван сарын дотор Монголын хямд нүүрснээс арав гаруй юанийн тэрбумтан, долларын саятан шинээр төрөн гарсан гэсэн яриа гарсан нь үнэн биз. Манай тал ”Арайч” дээ.

0  |  0
Top