Өмнөговь аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, Прокурорын газар, Цагдаагийн газар, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар хамтран “Олон нийт-Цагдаагийн хамтын ажиллагаа хөтөлбөр”-ийн хүрээнд гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх “ИТГЭЛ-ЗҮТГЭЛ” нэг өдрийн уулзалт, сургалтыг энэ сарын 11-нд Нутгийн удирдлагын ордонд зохион байгууллаа.
Сургалтад 60 хүнийг хамруулж, тэдэнд зөв амьдрах, гэмт хэрэг, зөрчилд дахин холбогдохгүй байх итгэл найдвар төрүүлэх цаашлаад ажлын байранд зуучлах талаар мэдээлэл хийсэн байна.
Сэтгэгдэл ( 0 )