Сүхбаатар аймгийн Баруун-Урт, Эрдэнэцагаан, Халзан, Баяндэлгэр, Түвшинширээ, Онгон гэсэн зургаан сумын ИТХ анхдугаар хуралдаанаа зарлан хуралдуулж, ИТХ-ын дарга, тэргүүлэгчдээ сонгосон байна.
Баруун-Урт сумын ИТХ-ын даргаар Р.Алтаннар, Эрдэнэцагаан сумын ИТХ-ын даргаар Г.Эрдэнэчулуун, Халзан сумын ИТХ-ын даргаар У.Адъяа, Баяндэлгэр сумын ИТХ-ын даргаар Б.Ганбат, Түвшинширээ сумын ИТХ-ын даргаар н.Наранбаатар, Онгон сумын ИТХ-ын даргаар Б.Батбаяр нар сонгогдон тамга, тэмдгээ гардаж авчээ.
Түүнчлэн сумдын ИТХ-аас сумын Засаг даргад нэр дэвшүүлэх тухай албан бичгийг аймгийн Засаг даргад албан ёсоор өргөн бариад байна. Үүнд, Баруун-Урт сумын Засаг даргад Манлайбаатарын Идэрбатыг, Эрдэнэцагаан сумын Засаг даргад Өлзийтийн Батсайханыг, Халзан сумын Засаг даргад Агваанрэнцэнгийн Отгонбаатарыг, Баяндэлгэр сумын Засаг даргад Лхамжавын Аваадоржийг, Түвшинширээ сумын Засаг даргад Дүгэржавын Батжаргалыг, Онгон сумын Засаг даргад Бямбаагийн Батбаатарыг төлөөлөгчдийн саналаар дэмжин аймгийн Засаг даргад уламжиллаа.
Сэтгэгдэл ( 0 )