Цаг уурын нөхцөл байдлаас шалтгаалан их хэмжээний цас орж, зам даваа хаагдан халтиргаа, гулгаа үүссэн тул иргэдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг болзошгүй гамшгаас урьдчилан сэргийлэх зорилгоор Улсын хэмжээний авто зам, замын байгууламжийг Монгол Улсын Зам, Тээврийн Хөгжлийн Сайдын 82 дугаар тушаалаар 11 дүгээр сарын 13-ны өдрийн 13 цагаас мөн оны 11 дүгээр сарын 14-ны өдрийн 10 цаг хүртэл хаасан. Уг тушаалыг хэрэгжүүлж холбогдох мэргэжлийн байгууллагууд Өмнөговиос Улаанбаатар чиглэлийн авто замыг хааж, автотээврийн хэрэгслийн хөдөлгөөнд хяналт тавин ажиллаж байгаа ажээ.
Сэтгэгдэл ( 0 )