Зам тээврийн хөгжлийн сайдын тушаалаар улсын хэмжээнд тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг өнгөрөгч өдрийн 13.00 цагаас өнөөдрийн 10.00 цаг хүртэл түр хязгаарлаад байгаа. Үүнтэй холбогдуулан өчигдөр Онцгой байдлын алба хаагчид болоод замын цагдаа, түргэн тусламжийн байгууллагууд өндөржүүлсэн бэлэн байдалтай ажилласан.
Өнөөдрийн хувьд зарим аймгуудад цаг агаар тогтуун болсон талаар мэдээлж байна. Тодруулбал Дархан-Уул аймагт цаг агаар тогтуун болсон учраас 10.00 цагаас хөдөлгөөнийг нээнэ хэмээн аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ. Харин тус аймагт Орхон аймгаас Улаанбаатар чиглэлтэй явж байсан 173 зорчигчтой нийтийн тээвэр саатсан талаар өчигдөр орой зарим мэдээллийн хэрэгслээр мэдээлж байсан. Тэгвэл үүнд Авто тээврийн үндэсний төвөөс зорчигчдыг бусад тээврийн хэрэгсэл, галт тэргэнд шилжүүлэн суулгах зохицуулалт хийсэн ажээ.
Сэтгэгдэл ( 0 )