Тужийн нарсны зам мөстөж, нягтарсан тул хурдаа тааруулж явна уу

Автор | Zindaa.mn
2016 оны 11 сарын 14

Дархан-Сүхбаатар чиглэлд өнөө өглөөний байдлаар замд хаагдаж боогдсон газар байхгүй, зам даваа саадгүй байна. Зам руу шуурсан цас, мөн зорчих хэсэг дээр тогтсон цасыг цасны машинаар өчигдөр явж шүүрдэж талаар Сэлэнгэ аймгийн АЗЗА-аас мэдээллээ.

Хэдийгээр цасыг шүүрдэж цэвэрлэсэн ч Дархан-Сүхбаатар чиглэлийн тужийн нарсны зам мөстөж нягтарсан байгаа тул жолооч тээвэрчид та бүхэн хурдаа тохируулж сонор сэрэмжтэй зорчихыг анхааруулж байна.

Өнөөдөр мөстсөн хэсгүүдэд цас хайлуулдаг бодис цацаж цэвэрлэхээр болжээ. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top