Дундговь-Улаанбаатар чиглэлийн зам саадгүй байна

Автор | Zindaa.mn
2016 оны 11 сарын 14

Зам тээврийн хөгжлийн сайдлын тушаалаар өчигдрөөс улс орон даяар авто тээврийн хөдөлгөөнийг хаасан. Тэгвэл өнөөдрийн байдлаар аймгуудад цаг агаар тогтворжиж, хөдөлгөөн саадгүй үргэлжилж байгаа талаар албаны эх сурвалжууд мэдээлж байна. Дундговь аймагт л гэхэд цаг агаар тогтуун болж, өнөөдрөөс хөдөлгөөн хэвийн үргэлжилж байгаа гэнэ.

Харин Дундговиос Улаанбаатар хот руу чиглэсэн зам дайрч өнгөрдөг “Өндөр дов”-ын даваа хальтиргаа ихтэй байгаа учраас анхаарал болгоомтой явж, хурдаа тааруулахыг сануулж байна. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top