Дархан-Уул аймгийн хэмжээнд 306.4 тонн өвс бэлтгэжээ

Автор | Zindaa.mn
2016 оны 11 сарын 14

Аймаг, сумдад бэлтгэсэн аюулгүйн нөөц бүрдүүлэлт 306.4 тонн өвс, 69 тонн тэжээл бэлтгэж, гүйцэтгэл 95 хувьтай байна. Сумдаар авч үзвэл Дархан сум өвс-40 тн, 7 тн- тэжээл, Орхон сум өвс-40 тн, Хонгор сум өвс-88.9 тн, 30 тн- тэжээл, Шарын гол өвс-37.5 тн, 10 тн тэжээлийг тус тус нөөцөлсөн байна.

Мөн 2015 онд аймгийн аюулгүйн нөөцөд бэлтгэсэн 100 тн өвс ОБЕГ-ын харьяа Дархан-Уул аймаг дахь Улсын нөөцийн өвс тэжээлийн агуулахад, 22 тн малын тэжээл “Өгөөж чанар” ХХК-ний агуулахад хадгалагдаж байгаа ажээ. 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top