2016-2017 онд Дархан-Уул аймгийн хэмжээнд хонин толгойд шилжүүлснээр 659.3 мянган толгой мал өвөлжиж, хаваржина. Түүнчлэн бэлчээрийн даац хүрэлцээгүйгээс өөр аймаг болон өөрийн аймгийн сумдад нийт 492 өрхийн 89 мянган толгой мал өвөлжиж, хаваржихаар тооцоо гарчээ.
Мөн сумдад цасан бүрхүүлийн хэмжээ харилцан адилгүй дунджаар 15-20 см болоод байгаа талаарх мэдээллийг малчдаас ирүүлээд байгаа ажээ.
Сэтгэгдэл ( 0 )