Өнгөрөгч амралтын өдрүүдэд Сэлэнгэ аймагт шилдэг шүлэг шалгаруулах "Алтантүрүү-2016" наадам болж өнгөрлөө. Мөн наадмын хүрээнд МЗЭ-ийн шагналт, "Алтан өд", "Гэгээн Муза" шагналт яруу найрагч Н.Сүхдоржийн "Насан хөсөг алсрахуй дор" номын нээлт зохион байгуулагдсан юм.
Наадамд 20 гаруй яруу найрагчид гурав гурван шүлгээр өрсөлдсөн бөгөөд нийлбэр дүнгээр наадмын тэргүүн шүлэгчээр З.Эрдэнэнтогтох шалгарсан бол Э.Энхболд, Ё.Батцэнгэл, Д.Отгонсэлэнгэ, Ч.Алтанхуяг нар удаах байрт шалгарлаа.
Наадмын маргааш өдөр МЗЭ-ийн Сэлэнгэ аймгийн салбарын хурал болж удирдах зөвлөлийн гишүүнээр Н.Сүхдорж, Т.Доржсүрэн, Б.Пүрэврэнцэн, Р.Шийлэгжамбал, Ч.Алтанхуяг нарыг баталж салбарын даргын үүрэг гүйцэтгэгчээр Б.Пүрэврэнцэнг, салбарын нарийн бичгийн даргаар Т.Доржсүрэн нарыг баталсан байна.
Сэтгэгдэл ( 0 )