Банкууд 20.0 сая ам.доллар худалдан авах санал ирүүлжээ

2016 оны 11 сарын 15

Банкуудаас гадаад валютын дуудлага худалдаагаар дамжуулан 20.0 сая ам.доллар, 56.5 сая юань тус тус худалдан авах саналыг ирүүлсэн бөгөөд Монголбанк саналыг 100 хувь биелүүллээ. Валютын ханшийн өнөөгийн түвшинг Монголбанк эдийн засгийн суурь хүчин зүйлстэй нийцгүй, хөөсөрсөн гэж үзэж байгаа тул гадаад валютын зах зээлд үргэлжлүүлэн оролцох шийдвэр гаргалаа.

Сүүлийн хоёр удаагийн дуудлага худалдаагаар Монголбанк нийт 92.4 сая ам.доллар, 129.5 сая юанийг гадаад валютын захад нийлүүлсэн байна.

МОНГОЛБАНК

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top