Баян-Овоо сум 10 ортой эрүүл мэндийн төвтэй боллоо

Автор | Zindaa.mn
2016 оны 11 сарын 15

Өнөөдөр Өмнөговь аймгийн Баян-Овоо суманд 10 ортой эрүүл мэндийн төвийг барьж байгуулан ашиглалтад орууллаа. Тус барилгыг Оюу-толгой ХХК-ны "Говийн оюу хөгжлийг дэмжих сан"-гийн 1.8 тэрбум төгрөгийн хөрөнгөөр барьж байгуулсан байна.

Энэхүү төв ашиглалтад орсноор малчид иргэдэд хүрэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар хүртээмж сайжрах юм. Нээлтийн арга хэмжээнд аймгийн Засаг дарга Н.Наранбаатар, Засаг даргын орлогч Х.Батболд болон бусад албаны хүмүүс, Оюу толгой ХХК-ны төлөөллүүд оролцож баяр хүргэж амжилт хүслээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top