Дундговь аймагт ”Миний нутгийн бөхчүүд” үзэсгэлэн гарлаа

Автор | Zindaa.mn
2016 оны 11 сарын 15

Өчигдөр Дундговь аймгийн музейд "Миний нэг бүл", "Уран зураг", "Миний нутгийн бөхчүүд" фото зургийн үзэсгэлэнгийн нээлт боллоо. Нээлтэнд аймгийн Засаг даргын орлогч Ж.Мөнхчулуун, ЗДТГ-ын Соёл урлаг хариуцсан ахлах мэргэжилтэн М.Болор-Эрдэнэ, Боловсрол, соёлын газрын мэргэжилтэн Х.Цогзолмаа, МУГЖ Ж.Дүнжмаа, МУСТА Д.Өлзийт, Спортын мастер И.Галбаатар, Монгол Улсын начин Э.Дашийн аав, ээж болон тэдний гэр бүлийнхэн, шавь нар нь оролцлоо.

Үзэсгэлэн 12 дугаар сарын 05-ны өдөр хүртэл үргэлжлэн гарах ажээ. 


Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top