Дорнод аймгийн Засаг даргын Захирамжаар зарим сумдын Засаг дарга нарыг батламжиллаа. Сумын ИТХ-д иргэдээс хамгийн олон санал авсан төлөөлөгч нар сонгогдон анхдугаар хурлаа хийж ИТХ-ын дарга, Тэргүүлэгчдийг сонгон, сумын Засаг даргын нэрийг аймгийн Засаг даргад өргөн мэдүүлсэн юм. Сумдын Засаг даргад нэр дэвшүүлсэн материалыг Авилгатай тэмцэх газар шалгаж үзсэний үндсэн дээр томилогдож байгаа бөгөөд Дорнод аймгийн Засаг даргын энэ сарын 14-ний өдрийн захирамжаар:
-Баяндун сумын Засаг даргаар Хүрэлбаатарын Хүрэлчулуун,
-Баян-Уул сумын Засаг даргаар Хуягбаатарын Баттулга
-Булган сумын Засаг даргаар Доржийн Базаргүр,
-Чойбалсан сумын Засаг даргаар Цэрэндоржийн Ариунболд,
-Сэргэлэн сумын Засаг даргаар Нэхийтийн Гүррагчаа,
-Хөлөнбуйр сумын Засаг даргаар Уртнасангийн Ганхуяг,
-Цагаан-Овоо сумын Засаг даргаар Тогмидын Баярмагнай,
-Чулуунхороот сумын Засаг даргаар Гэрэлт-Од,
-Хэрлэн сумын Засаг даргаар Паламын Мөнхтөр нарыг тус тус батламжиллаа.
Сэтгэгдэл ( 2 )
ghuluun horootiin z.d -d rayar hurgej ajliin amjit
Choibalsan sumiin zasag darga ovoo avilga avdag nuhurduu yagaad zasag darga bolgochihov undsen suuguul irgediinhee erhiig zurchuud uur sum aimgiin myngat malchin bolohoor iluu erhtei dur zorgoor ni bailgadag gej bgaa harnaa chamaig yaahiig chin