Увс, Дорнод, Хэнтий, Төв, Дархан-Уул, Сэлэнгийн ихэнх нутгаар зуд болох магадлалтай

Автор | Zindaa.mn
2016 оны 11 сарын 16

Ус цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгээс зудын эрсдэлийн зургийг гаргажээ. Зурагт зурагдснаар энэ өвөл нийт нутгийн 30 гаруй хувьд нь цаашид өвөлжилт хүндрэх эрсдэл ихтэй байгаа аж. Үүнээс Увс, Дорнод, Хэнтий, Төв, Дархан-Уул, Сэлэнгийн ихэнх, Завханы хойд, Хөвсгөлийн баруун, Булганы зүүн өмнөд хэсгээр зуд нүүрлэх магадлал хамгийн өндөр байгаа аж.

Цаг агаарын урьдчилсан төлөвөөр эрсдэл ихтэй байгаа газар нутгуудад буюу нутгийн баруун хойд, хойд, төв болон зүүн зүгийн ихэнх нутгаар цас олон жилийн дунджаас ахиу орохоор, агаарын температур дунджаас хүйтэн байхаар байгаа нь нөхцөл байдлыг улам хүндрүүлж, өвөлжилтөнд таагүй нөлөөлөхөөр байгаа юм байна. Иймд эрсдэл ихтэй байгаа газар нутгийн өвс тэжээлийн хүрэлцээ, хангалтыг сайтар тооцоолох, өвс тэжээл нийлүүлэх, зөөвөрлөх, хуваарилах, хүртээх, отор нүүдэл хийх зэрэг ажлыг эртнээс зохион байгуулах арга хэмжээг одооноос авч хэрэгжүүлэх шаардлагатай байгааг албаныхан анхааруулж байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ЗОЧИН(202.9.43.190) 2016 оны 11 сарын 16

ОЛИГТОЙХОН ЗАСАГ ТӨРТӨЙ БОЛ МОНГОЛЧУУД ЯМАР Ч ЗУД БАЙСАН Ч ДАВААД Л ГАРДАГ ЭНЭ ЖИЛ ТӨР ЗАСАГ НЬ ЖААХАН ХУЛЧИГНААД БАЙГАА ЮМ БИШ ҮҮ АРГАГҮЙ ЭЭ БЭЛТГЭЛ ХАНГАЛТГҮЙ ХЭЦҮҮДЭНЭ ГЭЖ АЙЖ БАЙГАА АРД ТҮМЭН ЧАДЛААРАА Л БЭЛДСЭН ХАМГИЙН ГОЛ НЬ АМЬДРАЛЫН ТҮВШИН МУУДАЖ ӨДӨР ИРЭХ ТУСАМ ЮМНЫ ҮНЭ ӨСӨЖ БАЙНА МАЛЧДЫН МААНЬ МАЛ МАХНЫ ҮНЭ ХЯМДАРЧ АМЖИРГААНЫ ТҮВШИН МУУХАН Л ӨВӨЛЖХӨН ДЭЭ.

0  |  0
Top