Тэмдэглэлт ой, баяр ёслолд Засгийн газрын нөөцөөс хөрөнгө зарцуулахгүй

2016 оны 11 сарын 17

Засгийн газрын хуралдаанаар /2016.11.16/ Төсвийн хөрөнгөөр шууд болон шууд бус хэлбэрээр шинэ жил, баяр ёслолын аливаа арга хэмжээг санхүүжүүлэхгүй байх, өмнө нь ийм зориулалтаар гаргасан зарим шийдвэрийг эргэж авч үзэх зэргийг төсвийн ерөнхийлөн захирагч нарт даалгалаа.

Онцгой нөхцөлд дайчлагдан ажилласан иргэд, албан хаагчдын урамшуулал, томилолтын зардал, улсын нөөц нөхөн бүрдүүлэх, түймрийн хохирол арилгах, мал, амьтны гоц халдварт өвчинтэй тэмцэх, вакцин үйлдвэрлэх, малын эм, тарилга зэрэгт зориулж энэ онд таван тэрбум гаруй төгрөгийг зайлшгүй санхүүжүүлнэ.

Харин ажил гүйцэтгэх гэрээний дүнгээр болон гүйцэтгэлээр хэмнэсэн зардлууд, Үндэсний аудитын зөвлөмжид заасны дагуу Засгийн газрын нөөц хөрөнгөөс санхүүжүүлэхийг хориглосон арга хэмжээний зардлуудыг хэмнэхээр боллоо. Ингэснээр Засгийн газрын нөөц сангийн 2016 оны батлагдсан 25 тэрбум төгрөгөөс гурван тэрбум гаруйг зарцуулах шаардлагагүй болж байна.

Хэмнэгдсэн хөрөнгийг урьдчилан таамаглах, төлөвлөх боломжгүй гамшиг, осол, бусад нөхцөл байдлын улмаас үүссэн хохирлыг бууруулах, арилгах, төсөвт урьдчилан тусгах боломжгүй олон улсын гэрээ, шүүхийн шийдвэрийн улмаас төлөх төлбөр, хураамж зэрэгт зарцуулах боломж бүрдэх юм. 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ИРГЭН(202.179.23.74) 2016 оны 11 сарын 16

ГАДАГШАА ЯВАХДАА ЖИНГЭР НОХОЙ ШИГ БААХАН ХЭРЭТЭЙ ХЭРЭГГҮЙ ЖИНГЭР ДАГАСАН НОХОЙНУУД ШИГ ЮМНУУДАА БОЛЬЧИХВОЛ ЯАСАН ЮМ БЭ?ХООСОН ШАЛДАН СҮР ҮЗҮҮЛЭХ ГЭЖ.ИНЭЭДТЭЙ ГЭДГЭЭ МЭДДЭГГҮЙ Л ЮМ БАЙХ ДАА.ГАДНЫХАНД БОЛОН ДОТООДЫНХОНДОО ИЧГЭВТЭР ИНЭЭДТЭЙ БАЙГААГАА МЭДРЭЭСЭЙ.НЭГ ИХ ТОМ ГҮРНИЙ ТЭРГҮҮНҮҮД ШИГ ТУУЛАЙ БАЙЖ БААВГАЙН БААСААР БААХ САНААТАЙ.ДАРУУ УХААНТАЙ БАЙЖ ХЭМНЭЛТ ГАРГАХЫГ УРЬДАЛ БОГООСОЙ.ӨӨРСДИЙГӨӨ ТӨРИЙН МӨНГӨӨР БАЯРХАЖ ЯВААГАА МЭДЭЭРЭЙ. ЯДУУ БУУРАЙ ХООСОН ОРНЫ ГЭДГИЙГ ДЭЛХИЙ МЭДЭЖ БАЙГААГ САЙН БОДОЖ ИЧИЖ ЯВААРАЙ.АРАБЫН ШЕХ БИШ ШҮҮ.ЗҮҮДНЭЭСЭЭ СЭРЭЭРЭЙ.

0  |  0
Top