Өвөрхангай аймгийн жүдочид хос мөнгөн медаль хүртлээ

Админ | Zindaa.mn
2016 оны 11 сарын 17

Ази тивийн анхны аварга, Атланта олимпийн хүрэл медальт, Монгол Улсын гавьяат тамирчин Д.Нармандахын нэрэмжит өсвөр үеийн жүдо бөхийн олон хотын тэмцээн Орхон аймгийн "Хангарьд" палас-т энэ сарын 11-13-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулагдлаа.

Тус тэмцээнд хот хөдөөгийн 40 гаруй байгууллагын 800-аад өсвөрийн жүдочид өрсөлдсөнөөс Өвөрхангай аймгийн Биеийн тамир, спорты газрын С.Цээлонжид дасгалжуулагчтай баг тамирчид амжилттай оролцож хөвгүүдийн -90кг жинд М.Гантулга, 38кг жинд Т.Жавзанжамъян нар тус тус мөнгөн медаль хүртсэн байна. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top