Сүхбаатар аймгийн бүх нутгаар тогтвортой цасан бүрхүүл тогтжээ

Админ | Zindaa.mn
2016 оны 11 сарын 17

Сүхбаатар аймагт өнгөрөгч аравдугаар сарын 7-нд анхны цас орж, хамгийн их нь Наран суманд 20 мм, Баяндэлгэр суманд 17 мм, Онгон, Дарьганга суманд 14 мм, бусад нутгаар 9 мм хүртэл хэмжээний цас орсон ч нийт нутгаар тогтвортой цасан бүрхүүл тогтоогүй боловч энэ сарын 13-14-нд шилжих шөнө нийт нутгаар орсон их хэмжээний цасны улмаас бүх нутгаар тогтвортой цасан бүрхүүл тогтож, Түмэнцогт суманд 10 см, Баруун-Урт суманд 5 см, Эрдэнэцагаан, Халзан суманд 4 см, бусад сумдад 1-3 см, хөдөө хээр 2-12 см зузаан бүрхүүлтэй болсон байна.

Энэ сар гарсаар Түвшинширээ, Баяндэлгэр, Наран, Дарьганга суманд салхи секундэд 12-14 метр, Дарьганга, Наран сумдад секундэд м/с, Баяндэлгэр, Эрдэнэцагаан, Асгат, Онгон, Халзан сумдад 12-16 м/с, зарим үед 18-20 м/с хүрч ширүүсч цасан болон шороон шуурга шуурч аюултай үзэгдэл хоёр удаа болжээ. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top