Монголбанкны Хяналтын зөвлөлийн ээлжит хурал 2016 оны 11 дүгээр сарын 15-нд болж, 2014, 2015 оны Монголбанкны санхүүгийн тайланд хөндлөнгийн аудитын байгууллагаас өгсөн дүгнэлт, зөвлөмж, хэрэгжилтийн байдалтай танилцан, уг асуудлаар Дотоод аудитын газрын захирал Ж.Батхуягийн сонсгол; Монголбанкнаас санхүүгийн тайлангаа УИХ, олон нийтэд тайлагнаж мэдээлж байгаа байдалтай танилцсан тухай гишүүн Д.Нямаагийн мэдээлэл; Монголбанкны Олон нийтийн боловсрол, мэдээллийн төвийн үйл ажиллагаа, ажлын явц, үр дүнгийн талаар тус төвийн захирал Б.Лхагважавын сонсгол; Хяналтын зөвлөлийн 2017 оны ажлын төлөвлөгөөний төсөл болон Хяналтын зөвлөлийн 2016 оны үйл ажиллагааны тайлангийн талаар Зөвлөлийн даргын мэдээлэл зэргийг сонсож хэлэлцэв.
Хэлэлцсэн асуудалтай холбогдуулан СТОУС-ын шаардлагад бүрэн нийцсэн санхүүгийн тайлан бэлтгэж толилуулах, санхүүгийн тайлангийн үнэн зөв байдалд тавих хяналт, хариуцлагыг дээшлүүлэх, санхүүгийн тайлан, түүнд холбогдох санхүүгийн бусад мэдээллийн үнэн зөв байдлыг хангаж ажиллах, баталгаажуулах асуудалд анхаарах, Монголбанкны мэдээллийн технологийн удирдлагын хяналт болон системийн аюулгүй ажиллагааг сайжруулах чиглэлд тодорхой ажил хийх, түүнийг шуурхай удирдлага, зохион байгуулалтаар хангах, хэвлэл, мэдээллийн байгууллагатай ажиллах зарчим, шалгуурыг нарийвчлан тогтоож “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай” болон “Шилэн дансны тухай ” хуулийг агуулгаар нь хэрэгжүүлж олон нийтэд ил тод, нээлттэй тайлагнах, ОНБМТ-ийн чиг үүрэг, зохион байгуулалтад өөрчлөлт оруулах, тухайлбал сургалт, иргэдийн санхүүгийн суурь мэдлэг, эдийн засгийн боловсролыг дээшлүүлэхэд олон улсын байгууллагуудтай хамтран хэрэгжүүлж байгаа сургалтын хөтөлбөрүүдийг нэг талд нь хамруулах, иргэдийн санал гомдол хүлээн авч шийдвэрлэх үйл ажиллагааг Тамгын газарт хариуцуулан ажиллуулах зэрэг зөвлөмжийг Монголбанкны Ерөнхийлөгчид хүргүүлэв.
МОНГОЛБАНКНЫ ХЯНАЛТЫН ЗӨВЛӨЛ
Сэтгэгдэл ( 0 )