Аваад ирсэн 49, алдах гэж байгаа 51 хувийн аль нь чухал вэ

2016 оны 11 сарын 18

С.Баярыг ерөнхий сайд байх үед Эрдэнэт үйлдвэрийн Монголын төрийн эзэмшдэг 51 хувийг нэгэн бизнесмэний гадны банкаас авсан зээлийн барьцаанд тавьсан байдаг. Тодруулбал “Жаст” групын ерөнхийлөгч Ш.Батхүүгийн Өмнөд Африкийн Стандарт банкнаас авсан 109 сая амдолларын зээлийн батлан даалтыг гаргаж, нэг ёсондоо Засгийн газар Эрдэнэт үйлдвэрийн өөрийн эзэмшдэг хувиа дэнчин болгож өгсөн байв. Тухайн үеийн захирал Ч.Ганзориг болон Төрийн өмчийн хорооны дарга Д.Сугар нарын гарын үсгээр баталгаажсан уг батлан даалтын асуудал олон улсын арбитрын шүүхээр таван удаа ороод байна. Өнөөдрийн байдлаар үлдэгдэл 51 сая амдолларыг Эрдэнэт үйлдвэр, Монгол Улсын төрөөс төлөх шаардлагатай гэсэн шийдвэр гаргаад байгаа юм.

Гэтэл манай улстөрчид Оросын талаас худалдан авсан 49 хувийг шалгаж, хардаж, нийгэмчлэх тухай ярьсаар байна. Лондонгийн арбитрын шүүхээс гаргасан шийдвэрийг биелүүлж төрөөс 51 сая амдоллар төлөх эсэх асуудлыг анхаарч хөндөх нэг ч хүн алга. Нэгэнт олон улсын шүүхийн шүийдвэр эцэслэн гарсан л бол төлбөрийг барагдуулах нь гарцаагүй. Валютын ханш өсөж, эдийн засаг хүндэрсэн энэ үед “май” гээд сарвайчих бяд Засгийн газарт минь байгаа билүү. Эрдэнэтийг дур мэдэн банканд барьцаалсан эрх мэдэлтнүүд, мөнгө зээлээд эргэн төлөлт хийгээгүй Ш.Батхүү нарт хэн хариуцлага тооцох вэ. Ард түмний өмнөөс ярьдаг эх оронч гишүүд минь олоод ирсэн хувийг биш, алдах гэж байгаа асуудалдаа анхаарлаа хандуулмаар байна шүү.

Ё.Бат-Эрдэнэ

 

Сэтгэгдэл ( 11 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Баярт(202.9.40.70) 2016 оны 11 сарын 18

Нямдорж Ман Эрдэнэтийг гадны банкинд барьцаалсныг зөв гэж үзээд.. дуугүй байгаа гэсэн.

0  |  0
mergen ard(202.21.125.2) 2016 оны 11 сарын 18

Ganzorigiig aldaa zas ged dahin zahirlaar tavih yum bol harin Erdenet suirch medneshuu

0  |  0
иргэн(202.179.31.84) 2016 оны 11 сарын 18

Манан сарниагүйн илрэл Баяр, Энхсайхан төсвөөр цалинжиж ямба эдлэх боллоо!

0  |  0
содном(103.229.120.123) 2016 оны 11 сарын 17

Энэ үнэн бол С.Баяр юун элчин сайд,тэр Ганзориг,Сугар,Батхүү нар болон уг асуудалд оролцсон хүн бүрийг даруйхан шалгаж зохих төлбөрийггаргуулж хариуцлага тооцъё.МАН-ынхан энэ мэтчилэн ард түмний өмч нэрээр янз бүрийн аргаар шамшигдуулчихаад дараа нь элдэв төлбөр гарахаар нь төсвийн мөнгөөр төлчихөөд өөрсдөө баяждгаа одоо больё.Манай хууль хяналтынханд жинхэнэ эх орон ард түмнээ гэсэн хүмүүс байдаг бол сүүлийн 26 жил төрд их бага хэмжээгээр ажилласан МАН-ын хүмүүсийг нэг бүрчлэн шалгах юм бол аль намых нь хамаагүй бүх луйварчид бүгд илчлэгдэнэ.Тийм эр зоригтой монгол хүү байна уу?

0  |  0
zochin(202.9.42.227) 2016 оны 11 сарын 17

odoo nyamdorj, zandanhyy hoyor yu gej hutsahiig ni hariya ldaa

0  |  0
зочин(202.9.40.86) 2016 оны 11 сарын 17

шудрага улс төрчид хэл байна. Тэд саарал ордонд хир олон байна. 100% монхголынх болохоор нь хэрүүл маргаан дэгдээдэг, худал хуурмаг, заль мэхээр төрийн өмчийг завхруулсан нөхдийг болохоор өмөөрөөгүй ч чимээгүй байдаг ямар гээч шудрага ёс гэараад ирэвээ.

0  |  0
зочин(202.21.106.116) 2016 оны 11 сарын 17

Эрээ цээргүй болж эх захаа алдана гэж ийм л байна даа.

0  |  0
Sukh(49.0.161.75) 2016 оны 11 сарын 17

Unen.khariutslaga tootsokh baikh gej naidaj baina.

0  |  0
иргэн(202.179.31.23) 2016 оны 11 сарын 17

буудаач ээ

0  |  0
Балдан(202.9.41.160) 2016 оны 11 сарын 17

Батхүүг бүх насаар нь шоронд хийж бүх хөрөнгийг нь хураах нуусан болон офшорт байгаа мөнгийг нь илрүүлж хураах хамсаатнуудыг нь мөн адил шийтгэх шаардлагатай шүү!лaв л ард түмний хөрөнгөөр барагдуулахыг хориглох ёстой!

0  |  0
Top