Маргааш зам тээврийн ослоос болж эрүүл мэндээр хохирч, амь насаа алдсан иргэдэд хүндэтгэл үзүүлэх өдөр тохиож байна. Үүнтэй холбогдуулан Өмнөговь аймагт авто машингүй өдрийг тэмдэглэхээр болжээ.
Энэ талаар Өмнөговь аймгийн Замын цагдаагийн тасгийн ахлах байцаагч О.Чулуунбаатар “Энэ өдрийг дөрөв дэх жилдээ зохион байгуулж байна. Энэ арга хэмжээнд төрийн бүхий л байгууллага оролцох бөгөөд зам тээврийн ослын улмаас иргэд хэрхэн хохирч байдаг юм бэ гэдгийг олон нийтэд танилцуулах ажлыг зохион байгуулахаар төлөвлөж байна. Маргааш аймгийн хэмжээнд төвд байрлалтай цэцэрлэгт хүрээлэнгийн тойргийн замыг бүрэн хаахаар болсон. Хэдийгээр амралтын өдөр хэдий ч төрийн байгууллагууд замын уулзвар бүрийг хянаж ажиллах болно. Нийтдээ дөрвөн цагийн турш аймгийн төв хэсгийн зам хаагдана гэж ойлгож болох юм” гэлээ.
О.Туяа
Сэтгэгдэл ( 0 )