БСУГ-ын 60 жилийн ойд зориулсан "ГАН ҮЗЭГ" яруу найргийн наадам 10 дахь жилдээ Ховд аймгийн нийтийн номын сангаас зохион байгуулагдаж байна. Энэхүү наадамд насанд хүрэгчдийн ангилалд нийт 21 оролцогч оролцсон аж.
Тэмцээний тэргүүн байрт Ховд аймгийн "Хо-тв"-гийн ажилтан Н.Таванцэцэг, дэд байрт Буянт сумын оролцогч Б.Магсаржав, гуравдугаар байрт Буянт сумын сургуулийн багш Т.Түвшинсайхан, тусгай байрт П.Гантөмөр, Политекник сургуулийн 1-р курсын оюутан Н.Пүрэвсүрэн нар тус тус шалгарчээ.
Шүүгчээр аймгийн Нийтийн номын сангийн захирал Т.Эрдэнэтуяа, МЗЭ шагналт, Болор цомийн эзэн Х.Эрдэнэ-баатар, МЗЭ гишүүн яруу найрагч Б.Баяраа, яруу найрагч Б.Ариун-Эрдэнэ нар ажилласан байна.
Сэтгэгдэл ( 0 )