Сайншанд сумын иргэн А нь БНХАУ-д үйлдвэрлэсэн 7 хайрцаг, 70 ширхэг 1 бүр нь 2.5 литр савлагаатай нийт 175 литр спиртийг хууль бусаар худалдан борлуулах зорилгоор хадгалж байсныг аймгийн Эрүүгийн цагдаагийн тасгийн алба хаагчид илрүүлэн шалгаж байна.
Дээрх иргэн нь удаа дараа захиргааны арга хэмжээ авагдаж байсан хэдий ч хууль бусаад архи, согтууруулах ундааны төрлийн зүйл худалдан борлуулсаар байсан ажээ.
Сэтгэгдэл ( 0 )