Төрийн албан хаагчдын мэргэшүүлэх сургалт эхэллээ

Автор | Zindaa.mn
2016 оны 11 сарын 18

Дархан-Уул аймгийн Засаг даргын 2017-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсаны дагуу төрийн албан хаагчдыг чадавхжуулах сургалтыг энэ сарын 7-ны өдрөөс эхлэн үе шаттайгаар зохион байгуулж байгаа юм. Энэ хүрээнд аймгийн ИТХ-ын Ажлын алба, ЗДТГ-аас хүсэлт тавьсаны дагуу өнөөдөр Төрийн албаны зөвлөлөөс төрийн албан хаагчдыг мэргэшүүлэх сургалтыг зохион байгуулж байна. Өнөөдрийн сургалт нь Захиргааны ерөнхий хууль, Төсөв санхүү, Төрийн албаны ёс суртахуун манлайлал, Харилцаа, Гүйцэтгэлийн удирдлага, Ажлын байрны тодорхойлолтыг хэрхэн тодорхойлох зэрэг сэдвийн дор явагдаж буйгаараа онцлогтой. 

Дархан-Уул аймгийн хувьд төрийн албан хаагчдад чиглэсэн сургалтуудыг холбогдох байгууллагуудтай хамтран явуулснаар төрийн албан хаагчдын мэдлэг боловсролыг дээшлүүлэх ажил байгууллага бүрд жигдэрч сайжрах төдийгүй төрийн албанд тогтвор суурьшилтай ажиллах мэргэшсэн, чадварлаг боловсон хүчин бэлтгэх нөхцөл бүрдэнэ гэдгийг аймгийн удирдлагууд онцолж байлаа. 

Энэ сарын 7-ны өдрөөс эхэлсэн сургалтад аймгийн ИТХ-ын төлөөлөгчид болон 107 байгууллагын давхардсан тоогоор 1300 гаруй төрийн албан хаагч хамрагдсан байна. 

Цаашид ТАЗ-өөс төрийн албан хаагчдын мэдлэг боловсролыг дээшлүүлж, чадавхжуулж, чадварлаг боловсон хүчин бэлтгэх сургалтыг богино хугацааны зорилтот сургалт, ажлын байран дээрх сургалт зэрэг хоёр хэлбэрээр улсын хэмжээнд тогтмол зохион байгуулах бодлого баримталж байгаа ажээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top