Малын хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх таван пост ажиллаж байна

Автор | Zindaa.mn
2016 оны 11 сарын 19

Булган аймгийн Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн А/485 тоот захирамжаар мал хулгайлах гэмт хэрэг, Байгаль хамгаалах журмын эсрэг гэмт хэрэг, хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх таслан зогсоох, илрүүлэх ажлыг эрчимжүүлэх зорилгоор “Хяналт-Шийдвэрлэлт” нэгдсэн арга хэмжээг зохион байгуулж байна.


Уг арга хэмжээний хүрээнд Цагдаагийн газар, Онцгой байдлын газар, Мэргэжлийн хяналтын газар, Байгаль орчин аялал жуулчлалын газартай хамтарсан үндсэн 5 пост 32 алба хаагчид үүрэг гүйцэтгэн нийт 1044 тээврийн хэрэгсэл шалгаж, 88 зөрчил илрүүлэн Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулиар 2,726,200 төгрөгийн, Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх тухай хуулиар 600,000 төгрөгийн торгуулийн арга хэмжээ авч, хууль бус мод, самар тээвэрлэсэн 10 зөрчил илрүүлэн ажиллаж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top