”Шувуун саарал” уран уншлагын наадам боллоо

Автор | Zindaa.mn
2016 оны 11 сарын 19

Монголын шинэ үеийн утга зохиолыг үндэслэгч их зохиолч Д.Нацагдоржийн мэндэлсэний 110 жилийн ойд зориулсан "ШУВУУН СААРАЛ" богино өгүүллэг, уран уншлагын наадам 20 дахь жилдээ Ховд аймгийн нийтийн номын сангаас зохион байгуулагдлаа. 5-8 дугээр ангийн сурагчдын дунд болсон тус наадамд нийт 54 сурагч оролцжээ. 

Тэмцээний алтан медалийн эзнээр "Прогресс" сургуулийн 5в ангийн сурагч Ш.Аз-Очир, мөнгөн медалийн эзнээр Дарви сумын 5б ангийн сурагч Ж.Буян-Эрдэнэ, хүрэл медалийн эзнээр 7-р сургуулийн 5а ангийн сурагч Б.Амарзаяа, тусгай байрыг 3-р сургуулийн 5а ангийн сурагч Б.Энхбилэг, Манхан сумын 8а ангийн сурагч Д.Саруул нар тус тус хүртжээ. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top