Мөнгөн хуримтлалтай хүн маргаашдаа санаа зовохгүй

Автор | Zindaa.mn
2016 оны 11 сарын 19

 Хэрэв гурван өрх тутмын нэг нь яг одооноос эхлэн сар бүр тогтмол 50 мянган төгрөгийг хуримтлуулж зуршвал 10 жилийн дараа айл өрх бүр 13 сая төгрөг, улс орон 3.3 их наяд төгрөгийн хуримтлал үүсгэх боломжтой аж.   Гэвч иргэдийн дунд хуримтлал гэх ойлголт  өндөр орлогоос хамаардаг мэт үздэг. Өөрийн орлогоос хамаараад сар бүр бага хэмжээний мөнгө тогтмол хадгалуулснаар урт хугацаанд их хэмжээний мөнгөн хуримтлалыг бий болгох боломжтой. Гагцхүү хуримтлалтай болно гэх  мөрөөдлөө бодит болгох явдал юм.

Монгол улсын нэг өрх сарын хүнсний хэрэгцээ болон гэрэл цахилгаан,  нийтийн тээвэрт дунджаар 270 орчим мянган төгрөг зарцуулдаг гэж үзвэл үүний цаана хуримтлал үүсгэх боломж бийг харуулж байна. Хэрэв бид мөнгө хуримтлуулаад сурчихвал  хамгийн наад захын жишээ татахад маргаашдаа санаа зовохгүй.

Доорх хүснэгтээс  та сар бүр тогтмол хуримтлал бий болгосноор  хэдэн төгрөгтэй болох боломжтойг харна уу? 


 

Б.Алтжин

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top