Олон улсын эрчим хүчний агентлаг (IEA) жил бүр гаргадаг газрын тосны үнэ ханшийн таамаглалаа танилцууллаа. Энэ салбарт хийгдэж буй хөрөнгө оруулалт 20 хувиар буураад буй. Таамаглалаас үзвэл, энэ байдал ирэх жил ч үргэлжлэх аж. Яваандаа үнэ аажмаар өсч 2020 он гэхэд 80 ам.долларт хүрнэ, тэр үед хөрөнгө оруулалт нэмэгдэх магадлалтай гэж үзжээ. Гэхдээ Ойрхи дорнодод улстөрийн нөхцөл байдал тогтвортой, ОПЕК-ийн орнууд давамгай байр сууриа хадгалсан хэвээр байх тохиолдолд л дээрх таамаг хэрэгжинэ. Байдал буруугаар эргэвэл газрын тосны үнэ 50 ам.доллар хэвээр үлдэж, 2040 оноос л 80-ын босгыг алхах хувилбар ч бий гэдгийг тайланд онцлон тэмдэглэжээ.
С.Алдар
Сэтгэгдэл ( 1 )
neptiin uildveree hurdan bariach ee teneguudee