Дундговь аймагт өвөлжилтийн бэлтгэл ажил 80 хувьтай явагдаж байна

Автор | Zindaa.mn
2016 оны 11 сарын 22

Өвлийн улирал эхэлж, Монгол орны ихэнх нутгаар хүйтэрч, цасан бүрхүүл тогтоод байна. Тэгвэл Дундговь аймгийн хэмжээнд өвөлжилтийн бэлтгэл ажил 80 хувьтай явагдаж байгаа бөгөөд аймгийн нийт мал сүрэг,  тарга тэвээр бүрэн авсан ч, аймгийн хэмжээн дэх халдварт цэцэг өвчний гаралт буурахгүй байгаа юм.

Дундговь аймгийн нийт мал сүргээс зөвхөн Сайнцагаан суманд л гэхэд 723 өрхийн 350 орчим мянган толгой мал өвөлжих ажээ. Сайнцагаан сумын нийт малчдын  олонх нь баруун сумдаар өвөлжих төлөвтэй байгаа юм.  Өөрөөр хэлбэл  Сайхан-Овоо Хулд Дэлгэрхангай зэрэг Дундговь аймгийн баруун талын сумдууд энэ жил өвс бэлчээрийн хувьд боломжтой байгаа учраас Сайнцагаан сумын малчид нүүх төлөвтэй байгаа ажээ. 

О.Туяа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top