1. Эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ
УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өчигдрийн /2016.11.22/ хуралдаанаар “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.
Тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн танилцуулгыг УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан хийсэн бөгөөд танилцуулгатай холбогдуулан асуулт асуух гишүүн гараагүй. Ингээд ажлын хэсгээс танилцуулсан саналын томьёоллоор санал хураалт явуулан тогтоолын төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар батлуулах нь зүйтэй хэмээн үзлээ.
2. Тогтоолын төслийн нэрийг “Эдийн засгийг сэргээх хөтөлбөр” гэж өөрчлөх нь зүйтэй гэж үзэв
Дараа нь “Эдийн засгийн хүндрэлийг даван туулах, тогтворжуулах хөтөлбөр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийв.
Тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн танилцуулгыг тус ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир танилцуулсан. Ажлын хэсэг дэд ажлын хэсгийг байгуулан нийт хоёр удаа хуралдсан бөгөөд 37 саналын томьёоллыг боловсруулсан хэмээн Байнгын хорооны хуралдаанд танилцуулав. Танилцуулгатай холбогдуулан асуулт асуух гишүүн гараагүй. Ингээд ажлын хэсгээс болон УИХ-ын гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулсан юм.
Ажлын хэсэг тогтоолын төслийн нэрийг “Эдийн засгийг сэргээх хөтөлбөр” гэж өөрчлөх, “Хөтөлбөрийн хэрэгжилтэд байнгын хяналт тавьж, хугацаандаа хэрэгжээгүй заалт тус бүрээр холбогдох албан тушаалтанд хариуцлага тооцож, хөтөлбөрийн биелэлтийн явцыг УИХ-д хагас жил тутам танилцуулж ажиллахыг Засгийн газар, Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороонд үүрэг болгох”, “Төсвийн сахилга батыг сайжруулах, төсвийн орлогын бааз суурийг өргөжүүлэх, үр дүнгээр санхүүжүүлэх, төсвийн норм, нормативыг баримтлан хэмнэлтийн горимд шилжих” гэсэн саналуудыг гаргасан бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи дэмжсэн.
Түүнчлэн “Хөрөнгийн зах зээлийн хүртээмжийг нэмэгдүүлж, олон нийтийн оролцоог хангах эрх зүйн орчныг сайжруулах”, “Атрын III аяныг үргэлжлүүлж, үр тариа, төмс, гол нэрийн хүнсний ногооны хэрэгцээг дотоодын үйлдвэрлэлээр хангах”, ”Малыг эрүүлжүүлэх хөтөлбөрийг шинэчлэн эрх зүйн орчинг бий болгох” зэрэг саналууд дэмжигдсэн юм. Хуралдаанаар саналын томьёолол тус бүрээр санал хураалт явуулж дуусган байнгын хорооны санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо.
3. Төрийн банкны үйл ажиллагаа, хувьчлах бэлтгэл ажлын явц, байдлын талаар мэдээлэл сонслоо
4. ББСБ-ын чанаргүй зээлийн хэмжээ цаашид үргэлжлэн өсвөл эрсдэл даах чадвар улам муудна
Сэтгэгдэл ( 0 )