Хууль бусаар олборлолт хийж байсан 70 иргэн цасанд боогджээ

Автор | Zindaa.mn
2016 оны 11 сарын 23

Ховд аймгийн Цэцэг сумын нутаг "Цагаан эрэг" гэх газарт хууль бусаар олборлолт хийж байгаад буцах замдаа цасанд боогдсон иргэдийг аймгийн Онцгой комисс шуурхай арга хэмжээ авч ажилласны үр дүнд авран хамгаалж чаджээ.  

Эх сурвалжийн ярьж буйгаар 12 машинтай 70 орчим иргэн цасанд боогдсон байсан аж. Тухайн иргэдийг аймгийн Онцгой комисс, "Мо-Эн-Ко" компани, "Хөшөөт"-ийн нүүрсний уурхай, Зэвсэгт хүчний 123 дугаар ангиас туулах чадвар сайтай автомашин, хүн хүч илгээсний хүчинд  өчигдөр аварч, цаснаас гаргажээ. 

Тус газар нь аймгийн төвөөс 300 гаруй Цэцэг сумын төвөөс 100 орчим км бөгөөд ажлын хэсгийнхэний өгсөн мэдээгээр "Цагаан эрэг"-т олборлолт хийж байсан иргэд цасанд боогдон 2-3 хоносон ба Алтай, Мөст, Цэцэг, Жаргалант гээд хэд хэдэн сумын харьяат иргэд байсан байна.

Дээрх байдалтай холбогдуулан аймгийн Онцгой байдлын албанаас цас зуд ихтэй, цаг агаарын байдал тогтворгүй байгаа өдрүүдэд онцын шаардлаггүй бол хөдөө гадаа явахгүй байхыг онцгойлон анхааруулжээ.

О.Туяа

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
иргэн(107.167.108.74) 2016 оны 11 сарын 23

Ийм хулгайчдаас ГАРСАН ЗАРДЛЫГ ТӨЛҮҮЛЭХ ЁСТОЙ. Амь аварсанд талархаж дахин ГАЗАР ШОРОО СЭНДИЙЧИХГҮЙ байлгүй дээ...

0  |  0
Top