Эрчим хүчний сайд П.Ганхүү тэргүүтэй холбогдох албаныхан энэ сарын 21, 22-ны өдрүүдэд Дархан-Уул аймагт ажиллалаа. Тэд эхний өдөр эрчим хүчний байгууллагуудын үйл ажиллагаатай танилцаж, тулгамдаж буй асуудал цаашид хийж хэрэгжүүлэх арга хэмжээний талаар мэдээлэл сонслоо. Түүнээс гадна онцлох ажлуудыг ч хэлэлцсэн юм. Тухайлбал, "Дархан Сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ" ХК-ийн өвлийн бэлтгэл ажил хангагдаж, энэ сарын 15-ны өдрөөс өвлийн горимд шилжсэнийг компанийн удирдлагууд танилцуулав. Тус байгууллагын хувьд Дархан-Уул, Сэлэнгэ, Төв аймгийн 20 гаруй сумын нийт 47 мянга гаруй хэрэглэгчтэй. Байгууллагын инженерүүд ухаалаг тоолуурын шинэ санаагааг гаргаж БНХАУ-д угсруулан патентжуулж, 2013 оноос орон сууцны иргэдэд энэхүү ухаалаг тоолуураа нэвтрүүлсэн нь Улсын хэмжээнд анх удаа өдөр, шөнийн тариф тооцдог дэвшилтэт технологи болсныг энэ үеэр онцолж байлаа. Тус тоолуурыг өнөөдрийн байдлаар Дархан-Уул аймгийн 16 мянган хэрэглэгч болон Сэлэнгэ, Төв аймгийн зарим сумдад нэвтрүүлэн ухаалаг сүлжээнд холбон ажиллаж байна.
"Дархан Сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ" ХК нь өөрсдийн хөрөнгөөр хоёр дэд станцыг шинээр барьж нэг дэд станцыг өргөтгөж зассан байдаг. Эдгээрийн нэг болох шинээр ашиглалтад орсон 35 кВ-ын Ханжаргалантын дэд станцтай мөн өдөр танилцсан юм. Энэхүү дэд станц нь хамгийн сүүлийн үеийн Германы тоног төхөөрөмжийг суурилуулсан гэдгээрээ давуу талтай ажээ.
О.Туяа
Сэтгэгдэл ( 7 )
baiar hurgej amjilt husie
novshiin toluur.tooluurt bdag yumuu bichij bga hund ni bdag yumuu.dandaa ilvv mungu tuldug.sard udurtuu hungui bhad l urtug undur gardag.lalarin biatsaagchid uu lalariin tooluurt uu.
Ийм тоолуур монголд хэрэглээд 15-18 жил болж байгаа шуу/.Хятад,Орос зэрэг улсынх//
Эрдэнэтэд аль хэдийн 2005 онд хэрэгжүүлээд ашиглаад 10 гаруй жил болж байна. Юун шинэ санаа гэж вэ... Эрдэнэтийнхэн
Монгол инженерvvд угсарч чадахгvй байсан уу?
гЭРЛИЙН МӨНГӨӨ ТӨЛӨГДӨХГҮЙ БОЛ ШУУД АВТОМАТААР ТАСЛАДАГ БИЗ ДЭЭ ЗОВЛОН ОЙЛГОХГҮЙ ХЭЦҮҮ ХЭЦҮҮ
Монгол инженерүүдэд талархаж бна. Энэ тоолуураа УБ-ын орон сууцуудад хэрэглэвэл яасан юм бэ