Шарын гол, Хонгор сумын малчдад Засаг даргын нөөц хөрөнгөөр хивэг, нүүрс авч өгчээ

Автор | Zindaa.mn
2016 оны 11 сарын 24

Дархан-Уул аймгийн Засаг дарга С.Насанбат тэргүүтэй ажлын хэсэг энэ сарын 20-ны өдөр Шарын гол суманд ажиллажээ. Ажлын хэсэгт Шарын гол, Хонгор сумдын Засаг дарга нар, аймгийн Онцгой байдлын газар, Эрүүл мэндийн газар, Хүнс хөдөө аж ахуйн газар, Ус цаг уур орчны шинжилгээн албаны мэргэжилтнүүд багтсан байна.

Тус сумдад аймгийн Улаан Загалмайн хорооны хандив, Эрүүл мэндийн газраас ирүүлсэн эмийн багц, аймгийн Засаг даргын нөөц сангаар худалдан авсан хивэг, нүүрс, 101, 102, 103 болон төрийн байгууллагуудын утасны жагсаалт, цаг үеийн мэдээллийг багтаасан сонин сэтгүүл, цаг агаарын урьдчилан сэргийлэх мэдээ, элгэвч, нэмнээ, бээлий зэргийг хүргэхийн сацуу малчдад эрүүл мэндийн үзлэг хийжээ.

Шарын гол сумын Углууд, Хар чулуут, Хаалгачид өвөлжиж байгаа нийт 32 өрхийн өвөлжилтийн байдалтай танилцаж, малчдын санал хүсэлтийг сонссон байна. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top