”Эрдэнэт” үйлдвэрийн даргаар томилогдож чадсан эрхэм ХЭН бэ

Автор | Zindaa.mn
2016 оны 11 сарын 24

“Эрдэнэт” үйлдвэрийн даргаар хэнийг томилох бол гэдэг асуулт өнөөдрийг хүртэл олны анхаарлыг эрхгүй татаж байсан.

Тэгвэл дээрх асуултын хариулт тодорхой боллоо. Тодруулбал, “Эрдэнэт” үйлдвэрийн Төлөөлөн удирдах зөвлөлийн хуралдаан өнөөдөр болж Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд Х.Бадамсүрэнг Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийн даргаар томиллоо. 

Ингээд Х.Бадамсүрэнгийн товч танилцуулгыг хүргэж байна.  

Тэрээр 1955 онд Өмнөговь аймгийн Хүрмэн суманд төрсөн. Өдгөө 61 настай. 

Боловсрол:

  •  1974 онд Өмнөговь аймгийн Даланзадгад сумын ерөнхий боловсролын сургууль,
  • 1980 онд ЗХУ-ын /хуучин нэрээр/ Эрхүүгийн Политехникийн дээд сургуулийг,
  • 1988 онд ЗХУ-ын /хуучин нэрээр/ Өнгөт төмөрлөгийн салбарын удирдах ажилтны институтын удирдлагын дээд курсыг,
  • 1993 онд АНУ-ын Колорадо мужийн Боулдер хотын Эдийн засгийн дээд сургуулийг тус тус төгссөн.
  • 1985 онд ОХУ-д уул уурхайн салбарын удирдлага чиглэлээр,
  • 1997 онд АНУ-ын  Колорадо мужийн Денвер хотод гадаад хэлний чиглэлээр тус тус мэргэжил дээшлүүлсэн. Уул уурхайн инженер-маркшейдер мэргэжилтэй. Техникийн шинжлэх ухааны доктор зэрэгтэй.

Ажилласан байдал:

  • 1980-1987 онд Геологи, уул уурхайн үйлдвэрийн яаманд Уул уурхайн хэлтсийн мэргэжилтэн, Уул уурхайн салбарын ерөнхий инженер бөгөөд Уул уурхайн үйлдвэрийн хэлтсийн дарга,
  • 1987-1989 онд Эрчим хүч, геологи, уул уурхайн үйлдвэрийн яаманд Уул уурхайн салбарын ерөнхий инженер бөгөөд Хамтарсан үйлдвэрийн хэлтсийн дарга,
  • 1989-1991 онд Хэнтий аймгийн Хэрлэн хорооны Ардын Депутатуудын Хурлын Гүйцэтгэх захиргааны дарга,
  • 1989-1994 онд Бор-Өндөрийн уулын баяжуулах үйлдвэрт Захирлын нэгдүгээр орлогч,
  • 1994-2006 онд Монгол-Оросын хамтарсан Монголросцветмет нэгдэлд Ерөнхий захирал,
  • 2007-2008 онд Үйлдвэр, худалдааны яаманд Геологи, уул уурхай, хүнд үйлдвэрийн газрын дарга,
  • 2008-2012 онд Улсын Их Хурлын гишүүнээр ажиллаж байсан.
  • 2012 оны 8 дугаар сараас Монголын уул уурхайн танхим, Монголын жоншны холбоо, Уул уурхай, металлургийн томоохон төслүүдийн Ерөнхийлөгч, тэргүүн, зөвлөх,
  • 2014 оноос Монгол Ардын намын даргын зөвлөх,
  • 2015 оноос Аж үйлдвэрийн яамны дэргэдэх Зэсийн баяжмал хайлуулах, цэвэршүүлэх үйлдвэрийн төслийн нэгжийн захирлаар тус тус ажиллаж байна.  
  • Төрийн албанд 32 жил ажилласан. Үүнээс дөрвөн жил нь улс төрийн албанд  ажиллаж байжээ.

Б.Алтжин

Сэтгэгдэл ( 10 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
МЭДЭЭЛЛЭЭ ДЭЛГЭРҮҮЛ(202.9.43.190) 2016 оны 11 сарын 25

ХУВЬДАА ЯМАР ХӨРӨНГӨТӨЙ ХУВИЙН АШИГ СОНИРХОЛЫНХ НЬ ТАЛААР БИЧМЭЭР ЮМ ДАА ГАДААДАД ДАНС ЭЗЭМШДЭГ ЭСЭХ ГЭЭД МОНГОЛД ӨЧНӨӨН Л ХЭЛ АМ БОЛДОГ ЗҮЙЛС ИХ БИЙ ШҮҮ ДЭЭ ДАРАА НЬ БОЛХООР ТИЙМ БАЙСАНЫГ НЬ МЭДСЭНГҮЙ ГЭДЭГ БИЗ ДЭЭ ЦАЛИН МӨНГИЙН ХҮРТЭЛ ТОДОРХОЙ БИЧИХ ХЭРЭГТЭЙ ШҮҮ ДЭЭ ЧААВААС ДАА МЭДЭЭЛЭЛ Ч ГЭЖ ОРОМДОХ ЮМ ДАА ЭНХИЙН ЦАГААН ТАГТАА ДАРАА НЬ ЮУ БОЛДОГ БИЛЭЭ ҮХЭЭРИЙН ХАР ХЭРЭЭ БОЛДОГ БИЗ ДЭЭ

0  |  0
Зочин(45.63.27.178) 2016 оны 11 сарын 24

УИХ-н гишүүн Нямдорж нь Алтан хадагтайтай нэг түрийвчтэй.Тиймээс Эрдэнэтийн захирлаар томилуулахаар улайран зүтгэсэн. Алтан хатагтай нь Эрдэнэтийг барьцаанд тавьсан Батхүүгийн бизнесийн 50%-г эзэмшдэг. Эрдэнэтийн Даваацэрэн захирал томилогдсоныхоо дараа Стандарт банкны хэргийг ил гаргаснаас болж Монгол улс олон улсын шүүхэд дуудагдсан. Хэрэв энэ хэргийг ил гаргаагүй байсан бол чимээгүйхэн дарж байгаад Эрдэнэт үйлдвэрээр өрийг төлүүлэхээр төлөвлөсэн байжээ. Энэ ажлыг нь сүйтгэсэнд хорссон Нямдорж гишүүн тэргүүтэй улс, төр бизнесийн бүлэглэл өшөөгөө авч Даваацэрэнг ажлаас нь зайлуулж санасандаа

0  |  0
zZz(27.123.214.93) 2016 оны 11 сарын 24

hen negnii gar hol bolj idej uuhgui bol mergejiliin hunee tavisan ni sain medee bn

0  |  0
БАЯР(66.181.187.218) 2016 оны 11 сарын 24

МЭРГЭЖЛИЙН ЗӨВ ХҮН БОЛЖЭЭ АМЖИЛТ.

0  |  0
Бат(112.72.11.67) 2016 оны 11 сарын 24

Бадамсүрэн уул уурхайн бэлтгэгдсэн, дадлага туршлагатай монгол орны хөгжилд тодорохй хувь нэмэр оруулж чадсан ахмад инженер л дээ эпийн засгийн хямаралтай ийм нөхцөлд дадлага туршлагатай уул уурхайн тогоонд чанагдсан уурхайчдаа мэддэг хүн байх нь зөв л дөө Зарим залуучууд магадгүй очих дуртай л байгаа л даа АН-ынхан Таван толгойг 8 жил хойш татсан ,чангаасан хэрэв тавантолгой 8 жилийн өмнө орсон бол монгол баян л байсан байх \ нөгөө гайхал БАЯРЦОГТ Л Батболд нар мөнгийг нь аваад далайн орнууд руу зөөчихгүй бол \

Зочин (202.70.46.238) 2016 оны 11 сарын 24

За даа БАДАМЖУНАЙТАНТАЙ мафи Монголд бүрэн үүрлэсэн.

0  |  0
Top